АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшинэ
2017/05/04

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан Нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар шийдэхээр болсон. Санал асуулга өчигдөр буюу тавдугаар сарын гурванд 10:00-20:00 цагийн хооронд явагдаж дуусжээ.

Санал асуулгын дүн гарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас Халтмаагийн Баттулга нэр дэвшихээр боллоо.

Санал асуулгад нэр дэвшигчдийн авсан оноо:

Х. Баттулга            2740.94

Р. Амаржаргал      2374.85

Д. Дорлигжав        1058.64

Н. Алтанхуяг         1044.20

Л. Болд                    917.30

Б. Жаргалсайхан    213.66

 

Одоогоор МАН-аас УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд нэр дэвшихээр болоод байгаа бол МАХН-аас нэр дэвшигч тодроогүй байна.

АН-аас нэр дэвшихээр болсон Х. Баттулгын намтар:

Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн байсан юм.

Боловсрол:

1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль

1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.

1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин

1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач

1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал

1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал

1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • ЯГ ЗӨВ
    ЯГ ЗӨВ БОЛЖ БАЙНА. БАТТУЛГА ЕӨГИЙ ӨОЛНО
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Arigun
    OMG!!!!!!! Боож үхмээр юм аа. Яасан заяа нь хаясан улс вэ бид чинь! Энэ луйварчин л дутаж гэнэ!
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
Сонин хачин