Р.Амаржаргал, Х.Баттулга нарын зургаан хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байна
2017/05/02

Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ нийт гишүүдээсээ асууж тодруулах юм. Үүнтэй холбогдуулан намын дотоод санал асуулгад оролцох нэр дэвшигчдийг өнөөдөр бүртгэж байна. Бүртгэл өглөөний 09.00 цагаас эхэлсэн бөгөөд 13.40 цаг хүртэл үргэлжлэх юм.  Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Буян” Жаргалсайхан нар бүртгүүлээд байгаа юм. Үүнээс гадна Э.Бат-Үүл нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч одоогоор бүртгүүлээгүй байна. Нэр дэвших сонирхолтой хүмүүсийг өнөөдөр бүртгээд маргааш нийт гишүүдээсээ санал авч, тодруулна. Ингэснээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болсон эрхмийг энэ сарын 6-нд болох Ардчилсан намын наймдугаар Их хурлаар баталгаажуулах юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Laaz uchiglugchid.hiih yumaa olj yadagchid
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • ZOCHIN
    ALININD CH SANALAA UGUHGYI!
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
Сонин хачин