Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга болсон. Зөвлөлдөх санал асуулгын талаар өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ажлын хэсгийнхэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцсэн зургаан сэдвийг хэрхэн яаж сонгосон юм бэ. Энэ асуудлууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хар зураг гэж хэлж болох уу?
-Зургаан сэдвийг сонгох асуудал 3-4 үе шаттай явагдсан. Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан эдрэм шинжилгээний бага хурлыг УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан байдаг. Улмаар хууль тогтоогчид, эрдэмтэн суудлаачид энэхүү асуудлуудыг оруулж ирсэн юм. Оруулж ирсэн шалтгаан нь сүүлийн 20-иод жил яригдаж байгаа засаглалын хэлбэрийг тодорхой болгох, олон толгойтой байгаа зүйлийг нэг толгойтой болгох, төлөөллийн байгууллага, ардын их хурлыг бий болгох зэрэг саналууд их гарсан. Мөн Шинжлэх ухааны академиас эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль судалдаг бүх судлаачдыг цуглуулсан эрдэм шинжилгээний бага хурал хийж, Үндсэн хуульд 25 жилийн үйл ажиллагааны хэрэгжилтэд тайланг гаргасан. Энэ тайланд эдгээр асуудлууд тусгагдсан.
Түүнчлэн хурлуудын зөвлөмжийг үндэслэж, Засгийн газар хараат бус эрдэмтэн судлаачдын ажлын хэсгийг байгуулсан. Хууль зүйн сургуулийн захирал, доктор н.Энхбаатараар ахлуулсан шинжлэх ухааны академи, УИХ-ын гишүүн асан М.Батчимэгээс авахуулаад хараат бус судлаачид оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүх аймагт очиж хэлэлцүүлэг семинар хийж, санал асуулга социологийн судалгаа явуулсан. 3617 хүн энэхүү судалгаанд оролцсон.
Энэ асуудлуудаас өмнөх зөвлөмжөөр ярилцаад байсан 20-иод сэдвүүдээс энэ зургаан сэдвийг сонгож авсан.
-Зөвлөлдөх санал асуулгаар иргэд ямар сэдвийг хамгийн их хөндсөн бэ?
-Зөвлөлдөх санал асуулгаар хариуцлагын асуудал маш их хөндөгдсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулая, УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр кноп даруулдаг байя, хариуцлагатай байя, төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэе гэхчлэн санал гарсан.
-Журмын тухай хуулийг хөндөх үү. Өмнөх хуулийн төслөөс ямар зүйлийг нь авч, алийг нь хаяж байгаа вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал олон жил яригдаж байна. Гэхдээ үе үеийн ажлын хэсэг хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байна. Журмын тухай хуульд аль болох өөрчлөлт оруулахгүйг хичээж байгаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд хэр их зардал гарч байгаа вэ. Зардал мөнгө хаанаас гарч байгаа вэ?
-Одоо бол зардал гарахгүй. 250 сая төгрөгийн баталж өгсөн. Хэрэв дутвал Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргуулна. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээр санал асуулга явуулах бол мэдээж, нэмэлт зардал гарна.
Сэтгэгдэл байхгүй байна