УИХ Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаараа үргэлжлүүлж хэлэлцэхээр боллоо. Учир нь18.00 цагаар ажлын цаг дуусаж байгаа юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд хууль тогтоогчдын дунд жижиг хулгай, танхайрлыг Зөрчлийн хуулиар зохицуулах нь хэр зөв юм бэ гэдэг маргаан өрнөлөө.
Тухайлбал, гар утас хулгайлсныхаа төлөө Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж ял авах нь хатуу, Монгол Улс шоронжсон хуультай болох нөхцөл бүрдэх учраас энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бол Зөрчлийн хуулиар зохицуулахаар болж, ажлын хэсэг шийдвэрлэсэн юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна