УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаас Зөрчлийн тухай хуулийн төслөөр завсарлага авахаар болжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 25-ний хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Гүтгэх” гэсэн заалттай холбоотойгоор тавигдсан торгуулийн хэмжээг хувь хүн 10 сая, хуулийн этгээд 100 сая төгрөгөөр торгуулдаг байх ёстой гэсэн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Гүтгэсэн” эсэхийг тогтоох байгууллага нь шүүх. Гэтэл шүүхээр асуудлын үнэн мөнийг нь олоогүй байхад шууд цагдаад10 сая, 100 сая төгрөгийн торгууль ногдуулахаар заах нь учир дутагдалтай. Иймээс энэ асуудлыг судлах шаардлагатай гэж үзэж буй юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна