Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ирэх тавдугаар сарын 7 гэхэд тодруулж дууссах юм. Мөн Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм байна. АН, МАН хоёр намын тухайд нэр дэвшихээр горилогчид нь тодорхой болоод байгаа бол МАХН-аас Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавьсан гэх мэдээлэл л байна. Үүнийг албаны эх сурвалжууд ч үгүйсгэхгүй байгаа ч сайд асан Л.Эрдэнэчулуун эцсийн хариугаа өгөөгүй байгаа гэх. Түүнчлэн, МАН-аас МАХН-д зургаан хүн элсэх нь тодорхой болоод байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна