О.Баасанхүү өрөөнийхөө эд зүйлсийг хүлээлгэж өгөхөөр албан бичиг хүргүүлжээ
2017/04/26

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өрөөгүй болсон тул эд зүйлсээ хүлээлгэн өгөхөөр Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээ хүргүүлсэн байна. Түүнийг хуучин өрөөндөө байрлаж ажлаа явуулж байгаа гэх мэдээллийг үгүйсгэлээ. 

УИХ-ын Тамгын газраас өрөөгөө суллаж өгөх хүсэлтийг тавьсанд тэрбээр “Ямар өрөөнд оруулахаа хэлээгүй, мөн МАХН-ын төлөө саналаа өгсөн 140 мянган гишүүний төлөөллийг бие даагчийн нэгэн адил үзсэн нь зүйд нийцэхгүй” хэмээн үзэж,  УИХ-ын дарга М.Энхболдын өрөөний ойролцоох коридорт ширээ тавин суусан юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    өрөө хооронд бичг шидлээд ядаргаатайн
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Zorigtoi uhaalag zaluu shuu. Amjilt husei
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
Сонин хачин