УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өрөөнөөс хөөгдсөн талаарх мэдээлэл өнөөдөр сошиал орчинд хүчтэй түгж байна. Түүний хувьд Засгийн газрын ордоны баруун жигүүрийн 2 давхарт 203 тоот өрөөнд суудаг. Гэвч түүний байрлаж байсан өрөөнд АН-ын дарга С.Эрдэнийг оруулахаас зохицуулалт хийсэн гэх шалтгаанаар өрөөнөөсөө гарахыг үүрэгджээ.
С.Эрдэнэ өмнө нь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан учраас бүлгийн дарга нар байрладаг өрөөнд оруулсан байсан. Харин тэрбээр өнгөрсөн өвөл Ардчилсан намын дарга болж, бүлгийн даргаасаа чөлөөлөгдсөн тул уг өрөөнд нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг оруулах зохицуулалт хийсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь сул гишүүн учраас бүлгийн даргаар ажиллаж байх үеийнх нь өрөөг өөрчилж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх зохицуулалт хийсэн нь ийнхүү өнөөдрийн асуудлыг үүсгээд байгаа юм. Түүний хувьд одоогоор УИХ-ын дарга М.Энхболдын өрөөний гадна буюу коридорт компьютер, ширээгээ байршуулан суугаад байна.

Д.Дуулим
Сэтгэгдэл (2)