Н.Алтанхуяг: Ардын намынхан ачааны хүндийг ард түмэндээ үүрүүлэхээр боллоо
2017/04/21

Мэргэжлийн тодотголтой Засгийн газар гарч ирсэнээс хойш баахан татвар нэмэхээр болчихлоо гэж ард иргэд бухимдаж байх юм. Аргагүй биз дээ. Хямралаас гарах гэж байгаа нэртэй ард түмний нуруун дээрх ачааг улам хүндрүүлж орхисон нь хэнд таалагдахав.

Долоон төрлийн татвар нэмэх болж, үүнийхээ гурвыг хэдхэн хоногийн дараагаас хэрэгжүүлж эхлэх гэж байна. Нэгдэх нь хадгаламжийн хүүгийн татвар, хоёр дахь нь тэжээлт, цахилгаан болон хийгээр ажилладаг цахилгаан автомашины онцгой албан татварыг 50 хувиар нэмэгдүүлэх, гурав дахь татвар бол тамхины гаалийн татвар юм. Өөрөөр хэлбэл, өнөөх ихэнх хүмүүсийн хэрэглээд буй Приус машины татвар арав хүрэхгүй хоногийн дараа 50 хувиар нэмэгдэх гэж байна. Үүнд олон хүн эсэргүүцлээ илэрхийлж "Харгис Засгийн газар" хэмээцгээж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч бухимдлаа илэрхийлээд авчээ.

Тэрбээр "Уур хүрээд байх юм. Ардын намынхан ард түмний унаа болсон Приус машинаас хүртэл татвар авч, 7 төрлийн татвар нэмэн ард түмний нуруун дээр ачааны хүндийг үүрүүлэхээр боллоо. Миний Засгийн газрын үед бинзений үнэ, орон сууцны зээлий хүү, нүүрсний үнийг буулгаж нэг ч татвар нэмэлгүйгээр иргэдийнхээ төлөө зүтгэж ажилласан" гэжээ. Үнэхээр ч Шийдлийн засгийн газрын үед аливаа асуудлыг шийдвэрлэхдээ аль болох ядарсан түмнийхээ эрх ашгийг бодолцдог байсныг худал гээд хэлчих хүн байхгүй биз ээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • kkk
    ydargaa mini ee humuus zugeer ajilla hiilge...humuusiin anhaaral tatax geed ydchixiin....ah duugeeree hemjeegee medexgui yvaxiin...
    2017 оны 04 сарын 21 | Хариулах
Сонин хачин