З.Нарантуяа: Гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байж болохгүй
2017/04/15

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан. 

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,408.7  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын зорилтот түвшнээс 0.8 хувиар багаар батлагдсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг талаар "Төсвийг тогтвортой байлгана гэдэг нь төсвийг алдагдалгүй батлах гэсэн үндсэн санаа юм. Засгийн газар төсөв, санхүүгийн бодлого барихдаа тогтвортой байдлыг нь хангах ёстой. Гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал цаашид удаан үргэлжилнэ. Тиймээс төсвийг тогтвортой байлгахын тулд Төсвийн тогвортой байдлын тухай хуулийг нь тогтвортой байлгах ёстой. Харамсалтай нь энэ саналыг олонхи нь дэмжсэнгүй" хэмээн ярьсан нь олон нийтийн анхаарлыг яахын аргагүй татаж, цахим сүлжээгээр түүний хэлсэн үгийг онцолсоор байгаа юм.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    ene tun dajgui shuu
    2017 оны 04 сарын 16 | Хариулах
Сонин хачин