УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш /2017.04.15/ 13.00 цагаас Сүхбаатарын талбай дээр жагсахаар болжээ. Энэхүү жагсаалаа "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн"-тэй хамтран зохион байгуулах аж. "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн"-ийхөн оффшор данстай эрхмүүдийг эсэргүүцэж жагсах бол эрхэм түшээ маань төсвийн тодотголыг эсэргүүцээд жагсаж байгаа юм. Тэрбээр өчигдөр УИХ-ын чуулган дээр жагсаал хийнэ гэдгээ зарласан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна