Н.Амарзаяа аймгийнхаа эмнэлэгт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн аппарат гардуулж өгөв
2017/04/14

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймгийн эмч нарын баяр, эрхийг хамгаалах өдрийн баярын хуралд оролцлоо. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэгвэл тус аймгаас сонгогдсон гишүүн Н.Амарзаяа эмч нарын баярын хуралд оролцож энэ өдрийг эмч нарын баярын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархал илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэсээр ирснийг онцолж, эрүүл мэндийн салбарт ажилладаг нийт эмч, ажилтан, ахмад буурлууддаа хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулж яваад талархал илэрхийллээ.   Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн хүнд хүчир ажлыг ард иргэд ойлгож, мэдэрч, хүндэлж ажилладаг иргэдийн соёлыг төлөвшүүлэхээс гадна иргэн бүр аливаа өвчнөөс өөрөө өөрийгөө урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авдаг байх талаар бид ажлаа эрчимжүүлэх ёстойг хэлж байлаа.

Энэ сар шинийн босгон дээр төрийн дээд шагнал Монгол улсын гавьяат эмч гэсэн алдар хүндтэй цолыг хүртсэн Б.Бум-Аюуш эмчдээ хүндэтгэл үзүүлж, ЭМЯамнаас манай аймгийн таван сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хуваарилсан баяртай мэдээг дуулгаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийн болон соруулдаг аппарат гардуулан өгөв. Түүнчлэн өөрийн биеэр Гурвантэс суманд очиж ажиллах учраас МУ-ын Ерөнхий сайдын шийдвэрлэж өгсөн түргэн тусламжийн пургон автомашины түлхүүрийг нутагт нь гардуулахаа илэрхийллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин