Б.Баабар, Ц.Элбэгдорж хоёрын романс
2017/04/12

Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэдэг асуулт хамгийн халуун сэдэв байгаа энэ өдрүүдэд Баабар нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдэл хийж, өөртөө зориулан томоос том нийтлэл дайсан нь энэ өдрийн чухал сэдэв боллоо. За яахав, Баабар иргэний эр зориг гаргаж, үүргээ ухамсарлаж нэрээ дэвшүүлж болно оо. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ, Баабар хоёрын хонь чоно болсон түүх хуучрах байтугай дуусаагүй байгаа. Насны дайснаа С.Эрдэнэ нэр дэвшүүлэх үү? Энэ ер нь хаанаас шидсэн чулуу, ямар гээчийн “болмжорын жиргээн” юм бол? Улс төрийн хүрээнийхний яриагаар бол Баабарын ардах нууц ноёнтон, гол түлхээс нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэ. Михайлд нэг бодол бий гэгчээр, чухам ямар учир шалтгаанаар, ямар улс төрийн нүүдэл хийхээр Баабар нэрээ дэвшүүлж, Эби дэмжиж буй нь асуултын тэмдэг. АН-аас Р.Амаржаргал нэрээ дэвшүүлэх нь тодорхой болсны дээр ард нь Ц.Элбэгдорж байгаа гэсэн яриа хэдийнэ газар авчихсан байдаг. Үнэндээ бол Эби Ерөнхийлөгч Р.Амаржаргалыг дэмжих нь бүү хэл эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг юм байх. Ядаж байхад Сан-Маргацын судалгаагаар Н.Энхбаярын араас Р.Амаржаргалын нэр цоройгоод гараад ирснийг хэлэх үү, аль ч намд, бүр төрөлх АН нь хүртэл Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхгүй байх арга саам эрж яваа гэсэн яриа улс төрийн хүрээнийхэнд бий. Ямартай ч дараагийн ерөнхийлөгч хэн бэ гэдгээс илүү намууд, ялангуяа хоёр том нам чухам хэнийгээ нэр дэвшүүлэх нь хамгаас чухал байна, энэ өдрүүдэд.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Анара
    Энэ нэг хэдэн улс төрч нэртэй алиа салбадайнууд бүр дүрдээ итгэчихжээ Болиосой МАНАНаас хэн ч гараад утсан хүүхэлдэй ш дээ
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Яанаа одоогийн намхан ерөнхийлөгчөөс ч намхан, тонгүйдээ
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
Сонин хачин