Хаврын чуулганы нээлтээ хийгээд байна. Яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индер дээрээс үг хэлж байна.. Тэгвэл Хаврын чуулганы нээлтийн ирцийн мэдээллийг хүргэж байна.
Гадаадад томилолттой байгаа гишүүд цөөнгүй байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн, Д.Мурат, Н.Оюундарь, А.Сүхбат, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Энхболд нар томилолтоор гадны ойронд айлчилж яваа юм байна. Харин С.Жавхлан ганцаараа хувийн ажлаа дуусгаагүй яваа аж.
Тэрбээр өчигдөр чуулганы нээлтэд оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлжээ.
Тэрбээр "Миний бие энэ удаад хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүй. Үүнийг түмэн олондоо дуулгаж хүлцэл өчье. Учир нь ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчид УИХ-ын танхим гэхээсээ илүү уул, усныхаа овоон дээрээс монгол түмэндээ үнэнээр мэндчилмээр байна.
Та бүхнийгээ ч монгол төрөө ч даатгаж, уул ус овоондоо үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн учраас энэ сарын 5-нд их хурлын чуулганы албан ёсны нээлтийн үеэр миний бие Бурхан халдун уулан дээр байх болно. Бурхан халдун хайрхан дээрээ хэлсэн ярьсан хийсэн бүтээсэн бүхнээ та бүхэндээ удахгүй тайлагнан үзүүлэх болно" гэжээ.

Д.Амур
Сэтгэгдэл байхгүй байна