Ц.Элбэгдорж: Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй
2017/04/05

Өнөөдөр Хаврын чуулган нээлтээ хийж УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж үг хэллээ. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индерээс үгээ хэлж байна. 

Тэрбээр "Манай улсын өнөөгийн байдлын хямралд байдал бол эдийн засаг бус улс төрийн хариуцлагагүй байдал юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарлаа.  Хариуцлагагүй төр гай л болно. Монголыг улам хямраана. Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил бол хариуцлага.  Үнэхээр хариуцлагатай улс болоё гэвэл хариуцлагатай хуулиа батлах ёстой.  Монголын төрд хариуцлагын тогтолцооны хууль бий болж, тэгш хэрэгжиж байж төрдөө итгэд ард иргэдийг итгэлийг сэргээнэ. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчилдаг. Албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй. Хариуцлага бол мэдрэгдэж байж хэрэгждэг.

Төрийн үйл ажиллагаа, төрийн аж ахуйн үйл ажиллагааг салгахгүйгээр байдал сайжруухагүй. Аж ахуйтай орооцолдсон сайд дарга нар авилга, хэрүүл маргаанаас холдож чаддаггүй юм. Төрийн төмөр нүүр, хуулиар энэ бүхнийг засахаас өөр аргагүй. Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт зэргийг цалгардуулагчийг төрөөс салгаж, мэргэжлийн байгууллагаар шийдүүлж, олон нийтийн хяналтанд шилэн болгох хэрэгтэй

Төсвийн тогтовортой байдлын хуулиа хатуу чанга мөрдөх хэрэгтэй. 2006 оноос хойш арван жилийн дотор 3.1-ээс дээш буюу 60 мянган хүнээр нэмэгдсэн. Тиймээс төрийн албыг томруулахгүй байх.  Ингэхийн тулд төсвийг хасах, Төрийн албаны хуулийг шинэчлэн батлах хэрэгтэй. Ухаалаг төр бол бусаар ажил хийлгэдэггүй

Улс төрийн нам тойрсон гажуудлыг арилгах хэрэгтэй. Тиймээс Улс төрийн намын хуулийн төслийг засах шаардлагатай. Хууль нь өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Юмыг өөрчлөе гэвэл дүрмийг нь өөрчлөх хэрэгтэй. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.  Мөнгийг ямар ч дарга хувааж чадна. Албан тушаалыг улс төрийн өнгөөр хэн ч сольж чадна. Энэ бол эрх баригчдын дуртай хийж чаддаг ажил. Харин дасал болсон мууг өөрчлөх хэцүү. Гэхдээ амаргүй шийдвэр гаргах гэж та бүхэн энд сууж байна. Тиймээс Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийг нэн тэргүүнд батлах хэрэгтэй

Манай гүйцэтгэх засаглал, засгийн газар бяд муутай. Тиймээс хол явахгүй. Хол явах биш одоо бүр урагшлахаа ч болилоо. Хамгийн үнэтэй зүйл бол аль ч засгийн үед итгэл байдаг. Гэтэл манай засаг төрд итгэл дотроо ч гаднаа ч алга. Цаг алдвал бүхнээ алддаг амаргүй үетэй бид нүүр тулж байна. Нэг ажлыг хоёр ба түүнээс дээш хийж болохгүй. Улсаар шаварт суусан ч гүйцэтгэх засаг гүйж л байх хэрэгтэй. Манай Засгийн газар ажил хийх гэж биш албан тушаалаа хамгаалах гэж тамираа бардаг. "  гэлээ.

Удахгүй Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэнэ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • irgen
    8 jil suuhdaa tsegtslej bhgyi dee
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • irgen
    8 jil suuhdaa tsegtslej bhgyi dee
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин
    za yaashiig zugeer odoo l uhaan orj gene ed
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
Сонин хачин