М.Энхболд: Оффшорын эсрэг хатуу байр суурьтай байгаа
2017/04/05

УИХ-ын хаврын чуулганыг дөнгөж сая нээлээ. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын гишүүд,  гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцож байна.

УИХ-ын дарга М.Энхболд яг одоо хаврын чуулганыг нээж үг хэлж байна.   Түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Монгол Улс Чалкод тавьсан өрийг богино хугацаанд барагдуулж чадсан. Тавантолгойн нүүрсний ашиг бүтнээрээ Монгол Улсад үлдэж чадахаар болсон.

-Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх малчин өрхийн тогтвортой ажиллагаа амьдралаас урган гарч байна. 

-Сонгууль болгоны дараа хийгддэг төрийн албаны халаа сэлээ байсаар л байна. Үүнийг даган төрийн албаны дэг жаяг өөрчлөгдөж байна. Энэ байдлыг засах шаардлагатай. Төрийн алба улс төрөөс ангид, шударга байж ард түмэнд үйлчлэх ёстой.  Энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа.

-Авлигын араа шүдийг авч хаяна. Тэмцэх ёстой учир хамгийн хатуу зарчмыг баримтална. 

-Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүрийн иргэдийн амнаас гарч байна. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулахыг хойшлуулж болохгүй. Миний хувьд Оффшор бүсэд данс байршуулахгүй байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. 

УИХ-ын дарга М.Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үгийг удахгүй бүрэн эхээр нь оруулна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • ард
    эд нар эсрэгээр нь л хийгээд байгаа юмдаа харж л байя
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
Сонин хачин