УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр С.Зориг агсны хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаарх зарим баримт болох хэрэгтэн Ц.Амгаланбаатарын Т.Чимгээ болон Т.Содномдаржаа нарт илгээсэн мессеж болон Ц.Амгаланбаатар хүний өмнөөс ял үүрдэг гэсэн нотлох баримтуудыг дэлгэсэн юм.
Энэхүү мэдээллийн өмнө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн 24-25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хоёр ч шатны шүүх хурлын дараа яллагч тал буюу прокурорууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим материалыг ил болгосон нь буруу зүйл. Прокурор нууцын зэрэглэлтэй хэргийн зарим материалыг ил болгосны дараа өөрийн байр сууриа илэрхийлж ярилцлага өгч байсан. Байдал их ээдрээтэй, эвгүй байдал үүссэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас ийнхүү өнөөдөр мэдээлэл хийж байна гэдгийг онцолсон юм.
Ц.Амгаланбаатар: "Надад эргэлт оруул, хүүхэн авчир тэгвэл би хүн амины хэргийн талаар мэдээлнэ"
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар нь өмнө нь таван хүний амь нас хөнөөсөн хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Гэвч энэ бүгдийг хуулийн байгууллага шалгаж, худлаа гэдгийг нь тогтоосон. Тиймээс Ц.Амгаланбаатар С.Зориг агсны хэргийг ч гэсэн худлаа үүрсэн байж болзошгүй гэсэн хардлага байгаа гэдгээ хэлсэн юм. Прокурорын байгууллагын дэлгэсэн зарим материалд Ц.Амгаланбаатар хэргийг үйлдсэн талаараа голлон ярьсан байсан. Ц.Амгаланбаатар нь 2007 онд үерхэж байсан багын найзынхаа амь насыг хөнөөсөн хэргээр ял авч, шоронд ялаа эдэлж байсан. Тэр хугацаандаа дөрвөн ч хүний амь насыг хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг. Тухайлбал, “Надад эргэлт оруул, хүүхэн авчир тэгвэл би н.Ганбат гэж хүний амь насыг хохироосон хэргээ хүлээнэ” гэж хэлж байжээ. Тухайн үед Ц.Амгаланбаатарын хэлснээр хэргийг шалгахад тэрээр энэ хэргийг үйлдээгүй нь тогтоогджээ. Энэ мэтчилэн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг боловч тэр бүр нь тухайн үедээ шалгагдаж, худал гэдэг нь тогтоогдож байсан юм. Тиймээс энэ удаад ч С.Зоригийн хэргийг хийсэн, Т.Чимгээ, Т.Содномдаржаа нартай хамт үйлдсэн гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж онцлон хэлсэн юм.
гэлзээтэй асуудал байгаа учраас хуулийн байгууллага 1937 оны арга барилаар энэ хэргийг илрүүлчихэв үү гэсэн хардлага төрөөд байгаагаа Ц.Нямдорж гишүүн онцолсон юм. Тэрээр “Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны арга барил үнэртээд байна. Цаашид захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм. Хэргийн цорын ганц гэрч болох Б.Булганыг өнгөрсөн хугацаанд сэжигтэн ч биш, хохирогч ч биш болгочихлоо. Тэгсэн хэрнээ Б.Булганы гаргаж өгсөн ам зургаар хэрэгтнүүдийг тогтоож байгаа нь мөн л эргэлзээтэй асуудал гэдгийг тэрээр хэлж байсан юм.
Сэтгэгдэл (4)