Нийслэлийн АН-ын даргын сонгууль ирэх сард болно
2017/03/10

АН-ын сонгуульт албан тушаалтнуудын бүртгэл явагдаж байгаа. Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн АН-ын даргад нэр дэвших хүмүүсийг бүртгэж эхэллээ. Бүртгэл энэ сарын 16-ны өдөр хүртэл явагдаж ирэх сарын 2-нд сонгууль болох юм. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн хамгийн анхны эрхэм нь НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга байлаа.

Намын дотоод сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс намын гишүүнчлэлийн харьяалалтай байх, бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагыг тавьж буй аж. Мөн 2016 онд бүх шатны аль нэг сонгуульд бие дааж болон АН-ын эсрэг нэр дэвшсэн, эсвэл өөр намаас нэр дэвшсэн, Ардчилсан намд элсээд зургаан сар болоогүй байгаа гишүүд аливаа шатны сонгуульд оролцох боломжгүй юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин