УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилгаар яг одоо Төрийн ордны Чингис хаан танхимд "Эмэгтэйчүүд ба улс төр" хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн зорилго нь эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалыг өсгөх, үүнд саад хийж буй асуудлыг шийдвэрлэхэд оршиж байгаа юм.
Өнөөдөр Монгол Улсад ардчилал, хүний эрхийн үнэт зүйл алдагдаж, хүний эрх зөрчигдөн, эдийн засаг хямарч, авлига, ядуурал зэрэг нийгмийг өвчлөөгч хүчин зүйлс байсаар байгаа бөгөөд улам өсөн нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ч энэ удаагийн хэлэлцүүлэг цаг үеэ олсон, оновчтой санаа шийдлээр дүүрэн, маш идэвхтэй өрнөж байгаа юм.

Сэтгэгдэл байхгүй байна