С.Болдхэт: Нэг хүнд цалин өгч үзээгүй хүмүүс төрийн бодлого гаргаж байна
2017/02/23

"Наран трейд" ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн асан С.Болдхэт "Нэг хүнд цалин өгч үзээгүй хүмүүс төрийн бодлого гаргаж байна" хэмээн бухимдлаа. Монголын бизнес эрхлэгчид дэлхийн хаана ч байхгүй хүнд нөхцөлд ажлын байраа хадгалан, улсдаа татвар төлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тэмцдэг. Гэтэл Монгол төрийн бодлого албан ёсны бизнес эрхэлж буй хүмүүстээ халтай, хууль бус луйварчдад ээлтэй явсаар л байна гэдгийг ч онцолсон юм.

Мөн тэрбээр "УИХ-ын гишүүнээр баячуудын хүүхдүүд, даргын цүнх баригчид, хуйвалдаан зохион байгуулагчид, цагаан гартнууд сонгогдон гардаг болсноор төрийн бодлого дундаж давхаргадаа огтхон ч чиглэхээ болилоо. Хүнд цалин өгч үзээгүй хүмүүс шударга тогтолцоог бий болгохгүй, ойлгохгүй.  Бизнес эрхлэгчдийг төр дэмжье гэвэл НӨАТ-ын татварыг 10 хувь биш 5 хувь болго. Банкны зээлийг дэлхийн жишигт нийцүүлье" хэмээсэн юм. Магадгүй энэ байдал цааш үргэлжлэвэл бизнес эрхлэгчдийн тэмцлийн хэлбэрт шилжих нь.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Үнэн л хэлсэн байна. Энэ хүний хөдөлмөрөөр монголд дэлхийн олон брэнд нээгдэж хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа. Нээгдсэн газруудынхаа орчин тойронг тохижуулдаг цэвэрхэн сайхан байлгадаг соёлтой бизнесмен. Наран Жигүүр гранд гм тоотой хэдэн хөдөлмөрч хамт олон УБ нүүр царайг өөд татагчдын тэргүүнд явж байдагт нь талархдаг.
    2017 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin
    Zob bna
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Хуцаа чи
    Болдхэтийн оруулж ирсэн хэдэн контэйнэр дүүрэн баахан вискинүүд нь баригдаад бөөх хэл ам татлаад сүүлдээ сок болж хувираад өнгөрч бсн явдал бий билүү гүй билүү??? Ажилчдаа жинхэнэ боолын гэрээгээр ажлуулдаг гар даа. Ажилд авахдаа хамаг байдаг л бүх хөрөнгө, байр, унаа тэргийг нь барьцаанд авна, эмэгтэй ажилчдаа татаж чангаана, ор үндэслэлгүй хална...ёрын хулгайч шдээ. УБ-н бүх ашигтай байрлалт, байшин барилгуудыг луйвардаж зүгээр авлаа, одоо бас ханаагүй хуцаж сууна уу??
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин
    За Болдхэт хэзээ бизнесмен болчихоов Нэг муу дамын наймайчин Наймайгаа хийсээр л яваа дамчин Нэг үйлдвэр оруулж ирчихээд ХУЦ Ажилчиддаа ямар хөгийн байга цалин өгдгийг чинь мэднэ
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
Сонин хачин