Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэнэ
2017/02/23

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, зургаан асуудлыг хэлэлцлээ. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр өчигдрийн  хуралдаанд Төсвийн тодотголыг хэлэлцэх учиртай байсан. Гэтэл энэ асуудлыг  хэлэлцсэнгүй.



Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар эхний шатны хэлэлцээрээ дуусгаж, тодорхой чиглэл аваад байгаа. Тухайлбал 2017 оны төсөвт тодотгол хийж, санхүүгийн маш хатуу сахилга баттай байхыг манайхаас шаардсан. Улмаар эхний шаардлагуудыг биелүүлж байж ирэх сард болох ОУВС-ийн захирлуудын хурлаас эцсийн шийдвэр гарч, манай улсад “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.

Иймд цагаан сарын дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, уг асуудлыг хэлэлцэнэ. Харин үүнээс өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх учиртай тул цагаан сараас өмнө амжуулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл Төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэхгүй бол Цагаан сарын дараа гэхээр нэлээд хугацаа алдах аюултай. Тиймээс энэ долоо хоногт Засгийн газар дахин ээлжит бус хуралдаан зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэх чиглэл барьж байгаа  юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин