
Шинэ парламент яг л мөлхөө жаал шиг тэнтэр тунтар хөлд орж ядан байхад хэдийнэ хэзээ язааны гишүүн болсон хүмүүс байна цаана чинь. Н.Амарзаяа гишүүн л гэхэд хурал дээр бохь зажиллаа, хүн бичиг өгөхөд утсаар ярьж тоомжиргүй авлаа гэхчлэн сав л хийвэл гөвүүлж байгаа. Анхандаа ч бор халзан хонь нэртэй л тууж явлаа. Эмэгтэй гишүүдийнхээ тэргүүн эгнээнд “намнуулсан” тэрбээр тэр хэрээрээ бусдаасаа тасран олны танил болсон. Телевиз радио түүнээс л яриа авах гэж дугаарлан анхаарлын төвд орж ирсэн нь сайн хэрэг биз. Бас ч шаггүй Өмнөговийн Мал аж ахуйн салбарын хүрээлэнгийн захирлын охин тэрбээр улс төрийн намд аавынхаа үйл хэргийг залгамжлахаар элссэн түүхтэй. Аймгийнхаа залуучуудын дуу хоолой нь болж арав гаруй жил явсны дараа аймгийн намын дэд дарга болсон эртний сайхан түүхтэй нэгэн. Тэр ч утгаараа түүнд шаггүй туршлага, үзэл баримтлал бий. Ингэхэд ер нь хөдөө улс төрийн чиг баримжаатай тэмцэх ч тэгээд хөшигний ард ажил юмдаг уу. Хотод хэрэв ийм замналаа өрнүүлсэн бол тэр аль хэдийнэ од болчихсон явах байж. Ямартай ч түүнийг зөөлөн боорцог мэтээр басаж байсан хүмүүс хүчтэй өрсөлдөгчтэй тулгарснаа зах зухаас нь мэдэрч байгаа сурагтай. Эмэгтэй хүн их улс төрд барьц алдахгүй хүчтэй дайралт бүрийн дараа хөл дээрээ тогтоно гэдэг хэн дуртайнх нь чадах ажил биш. Н.Амарзаяа эхний шатанд зангаргаа харуулчихлаа шүү.

Сэтгэгдэл (58)