Монгол Улсын Засгийн газар Олон Улсын валютын хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тодруулбал, ОУВС Монгол Улсыг "Extended facility fund" хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон юм. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна. Түүний дотор БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.доллаоын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ.
ОУВС-д хамрагдах шалтгаан
Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байна.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс, орнуудад зориулагдсан бөгөөд урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдэгээрээ онцлог юм.
Тэгвэл ОУВС хэрхэн хамрагдах вэ
2017 оны төсвийн тодотголоо батлуулах, ОУВС-гаас тавьсан тодорхой шаардлагуудыг биелүүлсэн байх
Банкны салбарт хийх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх
Монголбанкнаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох
Одоогоор ОУВС-гийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоог нийтэд зарласан. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулна.
ОУВС-гийн захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулна. Ингэснээр албан ёсоор хэрэгжинэ
ОУВС-д хамрагдахын ач холбогдол
Төсвийн сахилга бат сайжирна
Төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарна
Төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгоно
Бизнес хөгжих таатай орчин бүрдэнэ
Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ
Макро эдийн засгийн тэнцвэрийг хангах
ОУВС-гийн хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа
ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр" нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар дараах татварууд нэмэгдэнэ
Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс
Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.
Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх
Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Төсвийн зарлага бууруулах талаар дараах арга хэмжээг авна
Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үүний үр дүнд өртөг 10 хувь бууруулна.
Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн.
2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй. Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө. Гэхдээ үүнийг хоолны талон олгох байдлаар олгоно.Зорилтот бүлгээ зөв тодорхойлох
Сэтгэгдэл байхгүй байна