Засгийн газрын хуралдаанаар баталсан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулж, уг аргачлалыг цаашид хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа.Төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал гэж үзэж байгаа юм.