ТВ5-ын Г.Ганбаяр дэд сайдын сэнтийд

ТВ-5 телевизийн сэтгүүлчээр ажиллаж олны танил болсон Г.Ганбаяр төд удалгүй улс төрд хөл тавьсан. НИТХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын алба хашиж байсан тэрбээр БСШУСЯ-ны дэд сайдаар томилогдсон байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх томилгоог хийжээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар МИАТ-ийн даргаар Д.Баттөрийг томилсон байна. Тэрбээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

 

Б.БИЛЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025