Лондонд 24 давхар барилга шатаж байна
Өнгөрсөн сард Английн Манчестер хотод болсон халдлага, Вестменстрийн гүүрэн дээр болсон террорист үйл ажиллагаа зэрэг олныг цочроосон аймшигт хэргүүд мартагдаагүй байтал Лондонд дахин нэг аймшигт үйл явдал боллоо. Лондон хотын Кенсингтон дүүрэгт байрлах Гренфелл цамхагт гал гарчээ. Галыг унтраахаар 200 гаруй гал унтраах ангийн гал сөнөөгчид ажиллаж байгаа юм байна