• 2017 Summer Fashion Show

    2017 Summer Fashion Show

    Энэ зуны хамгийн анхны фейшн шоуны нээлтийг O Couture Mongolian Fashion Brand энэ сарын 23-ны баасан гаригт 20:00-04:00 цаг хүртэл Park Castle & Хар сувд хөлөг онгоц дээр SUMMER FASHION SHOW 2017-оор нээх гэж байна. 
  • Г.Өнөрбаяр: ХНХЯ өдөр болгон ард түмнийхээ өмнө нээлттэй байх ёстой

    Г.Өнөрбаяр: ХНХЯ өдөр болгон ард түмнийхээ өмнө нээлттэй байх ёстой

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө. Өчигдөр /2017.06.19/ эхэлсэн уг арга хэмжээ хоёр өдрийн турш Сүхбаатарын талбайд үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж чадаагүй юм.

    Гэвч цаг агаарын хүндрэлийг үл харгалзаж хүрэлцэн ирсэн иргэдийгээ яамныхаа байранд хүлээн авч хэрэгтэй мэдээллийг өгч, зарим иргэдийг ажлын байранд зуучлах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Сүхбаатарын талбайд өдөрлөгийн арга хэмжээнд оролцохоор ирсэн иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар ХНХЯ-ны байранд хүлээн авч уулзсан юм. Өнөөдрийн арга хэмжээнд тус яамны харьяа бүх газрууд оролцлоо.

    Өдөрлөгийн арга хэмжээг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хаасан үг хэлсэн юм. Тэрбээр, ”ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өндөрлөж байна. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн ёсоор Сүхбаатарын талбайд арга хэмжээгээ зохион байгуулж чадаагүйдээ иргэдээсээ хүлцэл өчье. Гэсэн хэдий ч бид иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээж авахаар яамныхаа зааланд өдрийн турш ажиллалаа. Гэсэн хэдий ч хамгийн их хүн оролцсон нээлттэй хаалганы өдөрлөг боллоо гэж олон нийт биднийг дүгнэж байна. Ажлын байрыг нэмэх зорилтынхоо хүрээнд хийсэн хамгийн том ”Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлсэн иргэдийн тоо урьдчилсан байдлаар 10.000 хол давсан гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр оройдоо багтаад аймгийн төвүүд болон алслагдсан дүүргүүдээс мэдээлэл ирж, нэгдсэн дүнг та бүхэнд танилцуулна. Мөн манай яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн бусад яамдуудаас онцлог байсан нэг зүйл нь ганцхан Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаагүй бөгөөд 21 аймаг, гурван дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан юм. Бидний ажилд гүн туслалцаа үзүүлж улс орныхоо ирээдүйн төлөө ажлын байрны захиалга авч идэвхтэй оролцсон аж ахуйн нэгжүүд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан ТТБ-ууддаа яамныхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

    Мөн иргэдийнхээ санал сэтгэлийг сонсч, хэрэгтэй мэдээллээр нь хангах үүргээ биелүүлсэн салбарынхаа бүх ажилтан албан хаагчдад талархал илэрхийлэх нь зүйтэй. Бид нээлттэй хаалганы өдөрлөгөө хоёрхон өдөр хийгээд дуусдаг биш манай салбар өдөр болгон ард түмнийхээ өмнө нээлттэй байдаг юм. Цаашдаа ч нээлттэй байх ёстой шүү гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.



    ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба
  • Налайх дүүрэг доторх зам өргөжиж 4 эгнээ боллоо

    Налайх дүүрэг доторх зам өргөжиж 4 эгнээ боллоо

    Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна. Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.

    Одоо Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд уг замыг зургаадугаар сарын 27, 28-ны үед ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Замын ажлыг дагаад гадаргууны ус зайлуулах байгууламж, явган замаас гадна тус дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: 16 настай хүү газ үнэртэж амиа алджээ

    Сэрэмжлүүлэг: 16 настай хүү газ үнэртэж амиа алджээ

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадаа энэ сарын 10-11-нд шилжих шөнө 16 настай О гэгч нь гэрийнхээ хашааны үүдэнд нас барсан байдалтай олджээ.

    Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн ажлын хэсгийнхэн уг хэргийг шалгахад Түнхэл тосгоны 14-16 насны ”З”, ”Х”, ”Э”, ”О” нар нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний шатагч хий /газ/ худалдан авчээ.

    Улмаар талийгаач ”О” нь үнэртэж хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна.
  • Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.

    Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын үзлэг, шалгалтанд ажиллаж байгаа замын цагдаагийн албан хаагч хяналт тавьж илрүүлсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, албан татвар төлбөрийг албадан төлүүлж торгууль ногдуулна.

    Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж төвлөрүүлнэ. Үүнд:

    Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ
    Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээ

    Тус нэг цэгийн үйлчилгээний цэгүүд ажлын өдөр 08:00-20:00 цаг, амралтын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

    Иймд татвар төлөгч Та иргэнийхээ үүргийг биелүүлж, тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу.
  • ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн 2 дахь өдрийн арга хэмжээ цуцлагдлаа

    ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн 2 дахь өдрийн арга хэмжээ цуцлагдлаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд болох ёстой байсан ч өнөөдөр болох өдөрлөг нийслэлд орж буй борооны улмаас цуцлагдлаа.

    Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор цугларч байсан.

    Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм.
60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026