Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018/03/05
БСШУСЯ-наас ”Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаа. Энэ 3 дугаар сарын 01-нд эхэлсэн арга хэмжээ 08-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргаж буй. Ийн хөдөлгөөнд орсон музейнүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл гишгэх зайгүй байсан нь иргэд энэ мэтчилэн соёлын амьдралд ач холбогдол өгдөг хэвээр байгааг харууллаа. Ингээд амралтын өдрийн сурвалжлагаа танд хүргэе.