• Ардчилсан нам ”Хүүхдийн мөнгө”-ийг эсэргүүцэв
    Ардчилсан нам ”Хүүхдийн мөнгө”-ийг эсэргүүцэв
    2017/07/05
    Ардчилсан нам ”Хүүхдийн мөнгө”-ийг эсэргүүцэв
  • Монголд фашизм хэрхэн сэрж байгаа нь
    Монголд фашизм хэрхэн сэрж байгаа нь
    2017/07/05
    Монголд фашизм хэрхэн сэрж байгаа нь
  • УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргалаа
    УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргалаа
    2017/07/05
    УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргалаа
  • МЭДЭГДЭЛ
    МЭДЭГДЭЛ
    2017/07/04
    МЭДЭГДЭЛ
  • Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна
    Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна
    2017/07/04
    Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна
  • АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулиас хойш суулаа
    АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулиас хойш суулаа
    2017/07/04
    АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулиас хойш суулаа
  • МАН-ын удирдлагуудыг зөрчилдүүлэх санаархал хол явсангүй
    МАН-ын удирдлагуудыг зөрчилдүүлэх санаархал хол явсангүй
    2017/07/04
    МАН-ын удирдлагуудыг зөрчилдүүлэх санаархал хол явсангүй
  • Д.Оюунхорол: Манлайлагч хүмүүс олон болбол эх орны маань байгаль үзэсгэлэнтэй хэвээрээ үлдэнэ
    Д.Оюунхорол: Манлайлагч хүмүүс олон болбол эх орны маань байгаль үзэсгэлэнтэй хэвээрээ үлдэнэ
    2017/07/04
    Д.Оюунхорол: Манлайлагч хүмүүс олон болбол эх орны маань байгаль үзэсгэлэнтэй хэвээрээ үлдэнэ
  • Ч.Содномцэрэн: Сонгууль, сонгогчид хуулиар хамгаалагдсан
    Ч.Содномцэрэн: Сонгууль, сонгогчид хуулиар хамгаалагдсан
    2017/07/03
    Зарим улс төрийн хүчин сонгуулийн байгууллагад нөлөөлөх гэж оролддог байсан бол одоо сонгогчдод нөлөөлөх гэж оролдох боллоо. Энэ бол бүтэхгүй хийгээд явуургүй, хууль бус оролдлого юм. Сонгууль, сонгогчид хуулиар хамгаалагдсан байгаа гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр анхааруулж хэллээ.

    Мөн тэрээр энэ сарын 7-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажил  бүрэн  хангагдаад байна. Сонгуулийн хороод шахуу төлөвлөгөөтэй ажилласан гэдгийг дурьдав.

    Өнөөдөр болсон Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг хуульд заасны дагуу сонгуулийн төв байгууллагад нэн даруй дамжуулж хүргүүлэх үүргийг  бүх аймаг, нийслэлийн дүүргийн сонгуулийн хороодод  өгсөн  гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  тэмдэглээд   Ерөнхийлөгчийн сонгуулийн  хоёр дахь санал хураалтад сонгогчдыг идэвхтэй оролцохыг  уриаллаа.

    Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл хийсэн Баян-өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д. Аманбек  санал хураалтын өдөр зарим хэсгийн санал хураалтын дүн мэдээ хоцорсон явдлыг цаг агаарын хүнд нөхцөл байдал, зарим хэсгийн алслагдсан  байршил, сүлжээ муу ажиллаж байсан зэргээс шалтгаалсан  гэдгийг танилцуулав. Түүнчлэн гар тооллогын  дүн нь  санал тоолох төхөөрөмжөөр хийсэн тооллогын дүн мэдээтэй  нэг ч зөрөөгүй гэдгийг Баян-өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга мэдэгдлээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

                          

  • Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-ын захирал буруутгав
    Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-ын захирал буруутгав
    2017/07/03
    АН-ын дарга С.Эрдэнэ хэдэн хүн жагсааж байгаад намаас нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Х.Баттулгыг улайрсан дээр нь гэсэн шиг тэнэг даалгавар өглөө. Тэр даалгаварт “Монгол Улсын 943 668 иргэн нийт 5 их наяд 845 тэрбум төгрөгийн өртэй байгааг тэглэх тухай даалгавар. Дээр нь 2015 онд баталсан Аж ахуйн нэгж байгууллагуудыг татварын өрөөс чөлөөлөх тухай хуулийг “ашиглаад” өрийн дарамтаас салгаад орхи” гэсэн. ААН, байгууллагуудын өрийн хэмжээг гаргаж чадаагүй юм шиг байна лээ. Харамсалтай нь Х.Баттулга УИХ-ын хошой гишүүн, хошой сайд асан хэрнээ “Жаа” гээд даалгаврыг тосоод авчихлаа. Хөгжөөн дэмжигчид нь “МАН-ын маргааш гаргах байсан шийдвэрийг АН өрсөөд гаргачихлаа” гээд алгаа ташиж бархиралдав. Тэд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болж гэмээнэ анхны зарлигаар нь эдийн засаг, банк санхүүгийн системтэй дайсагнуулах нь. Эв нэгдлийн илэрхийлэл ийм алхам хийж болох уу. Эсвэл боловсролгүйг нь гайхуулж шившиг болгохоор шийдэв үү.

    Гэвч МАН байтугай жирийн иргэн ч “Би өнөөдөр өрнөөсөө салмаар байгаа ч маргааш турж үхмээргүй байна” гээд шогширч сууна. Эдийн засагчид гайхсандаа таг дуугүй болж “шок”-нд орж, хамгийн түрүүнд “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Х.Баттулга нэр дэвшигч АН-ын илгээлтийг хүлээж авч болохгүй. Өр тэглэнэ гэдэг бол ямар ч боломжгүй зүйл. Дэлхий биднийг дооглож байна” гэв.



    Нээрээ ч Ерөнхийлөгч болох гэж саналыг нь авах гээд иргэд, ААН-үүдийг өрийг нь тэглэж сонгогдоод улсаа аварсан удирдагч гэж байх уу даа. Наад захын иргэн ийм шийдвэр гарсны дараа юу хүлээж байгааг мэднэ. Эдийн засгийн алуурчин гэхэд зөөлдөхөөр тэнэг даалгаврын үр дагаварт банкны салбар донсолж эдийн засаг хөмөрчихвөл С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь хариуцлага хүлээх вэ?

    С.Уул
  • Монголын Ногоон нам, Иргэний хөдөлгөөнүүдийн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ
    Монголын Ногоон нам, Иргэний хөдөлгөөнүүдийн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ
    2017/07/03
    Монголын Ногоон нам, Үндэсний Хас хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Эрс шинэчлэлийн хөдөлгөөн, Жудагт Монгол хөдөлгөөн, МАХН гишүүд дэмжигчдийн холбоо хамтран Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ. Эл шаардлагад “2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн № 128/ШШ/20170453 тоот танай шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монгол коппер корпорейшн” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгасан нь:

    1.УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.
    2.Ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын Ногоон нам, Эвтэй Монгол иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг цуцлахыг шаардаж байна” гэжээ.



    Яг одоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадаа Орхон аймгийн иргэд, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьд шилжүүлэхийг эсэргүүцсэн иргэд жагсаж байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлагаа хүргүүлсний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мөн шаардлага хүргүүлэх аж. Бид энэ тухай эргэн мэдээлэх болно.
  • ”Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” төслийн шилдгүүд тодорчээ
    ”Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” төслийн шилдгүүд тодорчээ
    2017/07/03
    Засгийн газрын ‎2016-2020 оны мөрийн хөтөлбөрт нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжих зорилт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд санаачлагыг гаргаж, Засгийн газарт чиглэл үүрэг өгч, дэмжин төслийн шилдэг санаа, зураг төсөл шалгаруулах уралдаан зарлагджээ.



    Монголын өмнөө барьдаг Олон улсын уралдаан тэмцээнээс олон шагналтай, шигшигдсэн шилдэг бүтээлчид шилдэг санаа зураг төсөл шалгаруулах уралдаанд баг болж оролцсон байна. Нийт 70 гаруй уран бүтээлч ур ухаанаа уралдуулжээ. Шилдгээр тодорсон уран бүтээлчдийн бүтээл Хэнтий аймгийн Дадал суманд бүтээн байгуулагдах их эзэн чингис хаан аялал жуулчлалын цогцолборт бодит ажил болон хэрэгжих юм байна.



    Дашрамд сонирхуулахад “Мянганы суут хүн-Их эзэн чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд 13-р зууны эзэнт гүрнийг байгуулж, улс орнуудыг нэгтгэж нийгмийн хөгжлийг удирдан зангидаж Монгол Улсаа хөгжүүлж байсан түүхэн гавьяаг нь сурталчлан таниулна. Мөн их эзэн чингис хааны төрж өссөн газар нутагт соронзон орны төв цэгийг тогтоож, Монголын нууц товчоонд дурьдагдсан түүхэн үйл явдал болсон түүх дурсгалт газруудыг хамруулсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгон аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах томоохон зорилтуудтай. Цогцолбор байгуулагдах төслийн хүрээнд түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулагдаж, дэлхийн жуулчдыг татах ОУ-ын жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн авто зам, онгоцны буудал ч шинээр байгуулагдах төлөвлөгөөтэй юм.



    Х.ХУЛАН

    Эх сурвалж: WWW.BREAKINGNEWS.MN
  • Жагсагчид ”Эрдэнэт” гурав бус гурван сая хүний өмч болохыг сануулж байна
    Жагсагчид ”Эрдэнэт” гурав бус гурван сая хүний өмч болохыг сануулж байна
    2017/07/03
    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг тойрсон маргаан үргэлжилж байна. Уг нь УИХ-ын ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчиж хийгдсэн учраас Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 1З-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах” гэсэн дүгнэлт гаргаж, чуулганаар эцэслэн батлуулсан. Өөрөөр хэлбэл, төр өмчөө буцаан авах шийдвэрийг хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан билээ. Энэ хүрээнд УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар холбогдох шийдвэрүүдийг гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлсэн. Ингэснээр тус компанийн 49 хувийг “Монголын зэс” корпорациас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлсөн.

    Гэвч шүүхийн шатанд очоод уг асуудал мөн л гацав. УИХ-ын ажлын хэсгээс холбогдох хяналт, шалгалт явуулж 49 хувийг хууль тогтоомж зөрчиж авсан болохыг тогтоосон байхад “Монголын зэс” корпораци, түүнйи ард нуугдаж байгаа нөхөд хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Тус компанийн нэхэмжлэлтэй гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн сарын 8-ний өдөр хуралдаж, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болголоо. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх шийдвэр нь хууль бус, түүний хэрэгжилтийг хангаж байсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын гаргасан бүх шийдвэрүүд хүчингүй болсон.



    Энэ бүхэнд эрх баригч нам, Монголын жирийн иргэд, “Эрдэнэт” үйлдвэрээс ажил амьдралаа залгуулдаг олон залуу эгдүүцэж байна. Саяхан УИХ-ын дарга М.Энхболд багагүй бухимдаж “Эрдэнэтийн шийдвэр гараад таван сар болж байгаа шүү, Ерөнхий сайд аа. Засгийн газар нэг шийдвэр гаргачихаад шүүх дээр очоод түдгэлзчихлээ гэж та нар хүлээгээд таван сар болж байна. Өөр гарц бас байгаа. Үүнийгээ хийх хэрэгтэй. Олон түмэн хууль тогтоох дээд байгууллагын гаргасан шийдвэр хэрэгждэг эсэхийг хараад сууж байгаа. Үүндээ анхаарал тавих нь зөв. Ард урд нь янз бүрийн хүн байгаа гээд Засгийн газар айгаад суугаад байна уу” хэмээсэн. Үнэхээр ч хууль тогтоох дээд байгууллагаас ард түмний талд, тэдний өмчийг хамгаалж шийдвэр гаргасан байхад цөөн нөхөдийн явуулга, эрх ашгаас болж Монголчууд баялагаасаа хагацвал хожмын хохирлыг хэн үүрэх вэ гэдгийг ийн сануулж байна.

    “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг хүчингүй болгуулахад гол лобби хийсэн нөхөд “сахал” Д.Эрдэнэбилэг, “женко” Х.Баттулга тэргүүтэй хүмүүс байх магадлалтай хэмээн жиг жуг хийдэг. Өөрөөр хэлбэл, тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шахах замаар дээрх төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн байх магадлалтай гэсэн хар нийгэмд бий болжээ. Өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахын эсрэг утга бүхий саналыг хэд хэдэн удаа хэлж байсан. Тэрбээр чуулганы хуралдаанд оролцож үг хэлэх үедээ “Хууль зөрчсөн тухай асуудал яригдаж байна. Хэрэв тийм бол Цэц, шүүх гээд хэлэлцэж тогтоох газар олон бий. Хүний газраас шороо атгаад ирсэн хүмүүсээ би дэмжинэ. Хувийн хэвшил рүү дайрна гэдэг бол Монголын сайн сайхан руу дайрч байгаагаас ялгаагүй. Тиймээс сайн ярилцаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй” гэсэн. Тэгвэл үнэн мөннийг тогтоох үүрэгтэй хууль шүүхийн байгууллагад хамгийн нөлөөтэй байх боломжтой хүн бол Ерөнхийлөгч юм. Тэгээд ч Ардчилсан намынхан шүүхийн бүх эрх мэдэл нэгдүгээр хүний гарт байгаа тухай хэлж байсан удаатай. Тиймээс дээрх гурван хүн нэгдэж нэгнийгээ нэгдүгээр эрх мэдлийн төлөө зүтгүүлж байна хэмээн хардаж буй.

    Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн зарим ажилтан, мөн олон нийт эсэргүүцэж өчигдөр жагсаж эхэллээ. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийг гурван хүн бус гурван сая хүний өмч байлгаж, үр ашгийг нь бүх нийтээр хүртэх ёстой хэмээн хэлж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн цаана Худалдаа хөгжлийн банк байгаа хэмээн хардаж, бичиг цаас дэлгэж ирсэн. Тиймээс тус банк 49 хувийг “Монголын зэс”-д хэвээр хадгалж үлдээх лоббигийн гол санхүүжүүлэгч байж, уяаны ноход нь дээр дурдсан гурван хүн байх магадлалтайг олон нийт хэлж байна. Үүнийг тодруулах нэг сэжүүр нь сонгуулийн үеэр Говь-Алтай аймгаас хураагдсан нэг тэрбум 80 сая төгрөг юм. Саатуулагдсан автомашин нь “Милл хаус” компанийн өмч, “Милл хаус” компани нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын дүү Х.Баттуулын эхнэр Алтанцэцэгийн компани юм гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрынхан мэдэгдсэн. Сонирхолтой нь хураагдсан мөнгө Худалдаа хөгжлийн банкны дардастай болохыг цахим ертөнцөд тарсан зурагнаас харж болно.

    Л.Хуяг
    Улстөрийн тойм
  • У.Хүрэлсүх: Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой
    У.Хүрэлсүх: Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой
    2017/06/29
    У.Хүрэлсүх: Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой
  • Шүүх, прокуроруудаа! “Эцсийн сонголт”-оо хийхийн өмнө мэдээлэл өгөөч!
    Шүүх, прокуроруудаа! “Эцсийн сонголт”-оо хийхийн өмнө мэдээлэл өгөөч!
    2017/06/29
    Шүүх, прокуроруудаа! “Эцсийн сонголт”-оо хийхийн өмнө мэдээлэл өгөөч!
  • УИХ-ын чуулган өнөөдрөөс хуралдана
    УИХ-ын чуулган өнөөдрөөс хуралдана
    2017/06/29
    УИХ-ын чуулган өнөөдрөөс хуралдана
  • Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлээ
    Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлээ
    2017/06/28
    Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлээ
  • Чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2017/06/28
    Чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?
    Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?
    2017/06/28
    Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?
  • Дорнод аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
    Дорнод аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
    2017/06/27
    Дорнод аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
19 20 21 22 23 24 25