Өнгөрсөн 7 хоногт Лос- Анжелес хотноо хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми”-ийн эздийг тодруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Энэ жил 54 дэх удаагаа зохион байгуулж байгаа уг арга хэмжээ нь алдарт дуучин Уитни Хьюстоны таалал төгсний дараах өдөр эхэлсэн юм. Энэхүү шагналыг Их Британы дуучин Адел 6 төрөлд хүртсэн бол Америкийн нэрт хамтлаг “Foo Fighters” 5 төрөлд уг шагналын эзэн болсон байна. Дуучин Адел нь “Rolling in the Deep” дуугаараа “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг бичлэг”-ийн эзэн болсон байна. Мөн “Someone Like You” дуугаар “Грэмми”-ийн тус тус авчээ. Харин “21” хэмээх цомог нь “ Оны поп цомог”-ийг эзэндээ авчиржээ. Адел нь энэ жил 23 нас хүрч байгаа бөгөөд тодорхойгүй хугацаагаар гэрээ болон тоглолтуудаа хойшлуулсан байна.



Сэтгэгдэл байхгүй байна