Хамгийн хүчирхэг, уянгалаг хоолойны төгсгөл
Дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн уянгалаг хоолойтой дуучдын тоонд зүй ёсоор орох Whitney Houston 2-р сарын 11-ний өдөр “The Beverly Hilton” зочид буудлын өрөөнд ванндаа нас барсан байдалтайгаар олдож, хүн төрөлхтөн нэгэн авьяаслаг дуучнаа алдаж, уй гашууд автсан билээ. Дуучны үхлийн шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд албан бус сурвалжуудын мэдээллээр мансууруулах бодисоос болж амиа алдсан байж болох талтай гэнэ. Ванндаа живж амиа алдсан түүнтэй хамгийн сүүлд ээж, дүү хоёр нь утсаар холбогдоход бүх зүйл хэвийн байсан гэнэ. Emmy 2, Grammy 6, Billboard Music Awards 30, American Music Awards 22 удаа гэх мэт хөгжмийн ертөнцийн олон нэр хүндтэй шагналын эзэнболж байсан дуучин, жүжигчин бүсгүй маань ердөө л 48 насандаа мөнх бусыг үзүүллээ. Хамгийн сүүлд 2 сарын 9-ний орой бие нь тийм ч сайнгүй байдалтай сэтгүүлчдэд зургаа авхуулсан нь Whitney Houston-ы хамгийн сүүлчийн дүр төрх.
Нэрт дуучин 1992-2007
оны хооронд Bobby Brown-той гэрлэж, хамтын амьдрал эхлүүлсэн бөгөөд энэ
хугацаандаа хар тамхинд орж амьдрал болон уран бүтээлээ хаясан билээ. Харин
сүүлийн үед охин Boby Kristina-гийнхаа
тусламжтайгаар буруу зуршлаа хаяж, уран бүтээлдээ эргэн орж мянга мянган
фенүүдээ баярлуулж байсан юм.


Сэтгэгдэл байхгүй байна