Швед сурагчид монгол хүүгийн төлөө жагсаж байна

Шведийн коллежид цөөнгүй монгол хүүхдүүд сурдаг гэнэ. Тэдний нэг болох Жагаа гэх хүү цагаачлал хүссэн ч , татгалзсан хариу авчээ. Гэтэл долоон жил Шведэд амьдарсан энэ хүү сурах эрхтэй, түүний сурах эрхийг боогдуулж болохгүй хэмээн сургуулийнх нь сурагчид хичээл хаялт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлэн жагссан байна. Энэ талаарх мэдээллийг Шведийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Цагаачлал хүссэн гэх Жагаа хүүгийн хувьд 2010 онд Шведид ирсэн бөгөөд таван жилийн өмнө ээж, аав нь эргэж очсон байдаг. Үүнээс хойш эцэг, эх нь жилд нэг удаа л хүүтэйгээ утсаар ярьдаг байжээ.Тиймээс хүү Шведээс буцах сонирхолгүй болж, найз нөхдөөсөө холдохгүй хэмээн цагаачлал хүссэн нь энэ. 

Ер нь Шведэд цагаачлах хүсэлтэй монголчууд их байдаг аж.  Харамсалтай нь татгалзсан хариу авах тохиолдлууд их гардаг учир хүүхдүүдийн төлөө ийн хичээл хаялт зарладаг болоод байгаа гэнэ.

Доорх бичлэгт, Бид нар одоо 1600 хүний гарын үсэг цуглуулсан. 100 хүний гарын үсэг цуглуулсан байхад шийдвэрээ эргэж харах ёстой хэмээн ярьж байна.

https://www.facebook.com/DNSthlm/videos/1814394498829292/?autoplay_reason=all_page_organic_allowed&video_container_type=4&video_creator_product_type=0&app_id=165907476854626&live_video_guests=0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025