Хугацаа сунгасан хэргийн шалтгаан нөхцлийг судалжээ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2016 онд мөрдөн байцаалтын 3-8 дугаар хугацаа сунгагдсан үлдэгдэл хэргүүдийн шалтгааныг судалсан ба нийт 34 хэрэг байгаагийн 27-г судалгаанд хамруулжээ.

Судалгааны дүнгээс үзвэл

1/ өөр дүүргээс хэрэг нэгтгэгдэх,

2/ шүүхээс буцсан хэрэгт шүүхийн заалтыг бүрэн хангах,

3/ прокурорын даалгаврын заалтыг хангах,

4/ ЭБШ хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолдоггүй прокурорт ирүүлдэг зэрэг шалтгаантай холбоотой байгааг дүгнэжээ.

Дүүргийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар судалгааны дүнг хэлэлцээд Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст илэрсэн зөрчлийг арилгуулах талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авхуулахаар шаардлага бичих, прокурорууд даалгаврынхаа биелэлтийг хугацаанд нь тооцох, заалт нэг бүрийг хангуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Дүүргийн прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн олонхийн саналын үндэслэн "Прокурорын даалгавар бичих, биелэлтийг тооцох аргачлал” сэдвээр Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, Судалгааны төвөөс сургалт авах, мөрдөн байцаагч нарын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт Эрүүгийн байцаан шийтгэх журмыг хэрэгжүүлэхэд гарч буй зөрчил, хүндрэл бэрхшээлтэй асуудлаар сургалт явуулж байх хуваарь гарган хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн хэлэлцсэн асуудлаар мэдээлэл гарган нийт прокуроруудад танилцуулж, мөрдөн байцаалт явуулах хугацаа сунгах тогтоолыг нэгдсэн нэг загварт оруулахаар тогтоолын загварыг боловсруулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025