Төв аймгийн цагдан хорих хууль журам зөрчжээ
2017/02/17

Төв аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхболд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Төв аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож буй этгээдүүд, ял эдлэж байгаа ялтнуудтай биечлэн уулзаж, тэдгээрийн эрхийг хэрхэн хангаж байгаа байдалтай танилцжээ.

Танилцах ажиллагаагаар Цагдан хорих байранд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 33, 34 дүгээр зүйл, "Хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйл болон Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ Ерөнхий ассамблейн 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43/173 дугаартай тогтоолоор батласан "Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц”-ын 1 дүгээр зарчим, Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ 1955 онд Швейцарь улсын Женев хотод хуралдсан 1 дүгээр их хурлаар батласан "Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”-ийн 12 дахь хэсгийг тус тус зөрчсөн зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар Прокурорын шаардлага бичсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин