Тэсрэх бодистой буруу харьцсанаас болж цэргийн алба хаагч гэмтжээ

Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нь сургуулилтын гар бөмбөгтэй буруу харьцсанаас болж нүд гарандаа хүнд гэмтэл авчээ.

Тус ангийн алба хаагчид нь энэ сарын 14-нд төлөвлөгөөт хичээл сургуулиа хийж байгаад ийм харамсалтай явдал болсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Гэмтэл авсан цэргийн алба хаагчийг ар гэрийнхэнд нь мэдэгдэж Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025