Хугацааны өмнө ахмад цолоор шагналаа

ЦЕГ-ЫН ДАРГЫН ТУШААЛААР ХУГАЦААНЫ ӨМНӨ ЦАГДААГИЙН АХМАД ЦОЛООР ШАГНАЛАА

Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө цагдаагийн ахмад цолоор шагналаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, дэд дарга, дэд комиссар Ч.Болдбаатар нар алба хаагчдыг хүлээн авч уулзан, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэсэн юм.

БААТАРЛАГ ҮЙЛСТЭН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.БҮРЭНТЭГШ, Х.АРИУНБАТ НАРЫГ “ЦАГДААГИЙН АЛДАР” ТЭМДГЭЭР ШАГНАВ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарын гавьяаг үнэлж “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэдэнд шагнал гардуулж, хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм.

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаа тараад гэртээ харьж явах замдаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг шуурхай арга хэмжээ авч унтраасан юм.

Тэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нарыг галын аюулд өртөж амь насаа алдахаас хамгаалж, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025