Баян-Өлгийд ноцтой осол гарчээ

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 342 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 5 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтсэн, үүний 2 нь сургуулийн насны хүүхэд байна/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөсөн 4. Хэргийн газрыг орхин явсан хэрэг 1 бүртгэгдсэн байна.

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг 1-р хорооллын замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 16 настай Я-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

Орон нутагт:

  1. Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын 8-р баг засмал замд амины N.Tiina маркийн автомашины жолооч А нь тус аймгийн иргэн явган зорчигч 29 настай, эрэгтэй  Э-г мөргөж амь насыг нь хохироосон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025