Хүн хутгалж хөнөөгөөд шатаажээ

БЗД-ийн 26-р хороо  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд далангийн орчим дулааны шугам дамжуулах хоолойд гал гарч хүн нас барсан  байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 12-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тодорхой оршин суух хаяггүй 40 настай эмэгтэй Э, 48 настай эрэгтэй Б нарыг БЗД-ийн 10-р хороонд суух 28 настай эрэгтэй Б, 32 настай эмэгтэй Э нар нь согтуурсан үедээ хүзүүнд нь 1 удаа хутгалж улмаар шатааж амь насыг нь хохироосон байна. Хэргийг БЗДЦХ-1 шалгаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025