Авлига авсан цагдааг ажлаас нь халжээ
2017/02/13

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ахлах дэслэгч С.Батзолбоо авлига авсан нь тогтоогджээ.

Тус хэргийг цагдаагийн байгууллагын дотоод хяналтын шалгалтаар илрүүлсэн байна.  Хэргийн талаар тодруулбал тус дүүргийн цагдаагийн байгууллагад Г гэх эмэгтэй хятадын иргэнд зодуулсан талаар гомдол гаргажээ.

Гэвч дэслэгч С.Батзолбоо нь уг гомдлын амар хялбар аргаар шийдэхийн тулд хятад иргэнээс сая төгрөг авсан байна. Харин гомдол гаргасан иргэн Г нь энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст мэдэгдэж, улмаар гэм буруутай нь тогтоогдсон байна. Эрүүгийн анхан шатны шүүх С.Батзолбоод торгууль оногдуулж, ажлаас нь чөлөөлжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин