Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 406 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 14 /мөргөлдөх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, хэрэг бүртгэгдсэн. Ослын газрыг орхин явсан 2 хэрэг байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
Орон нутагт:
Нийслэлийн Засаг даргын А/51 тоот захирамж хэрэгжиж эхэлсэн өдрүүдэд буюу 2-р сарын 11,12-ны өдрүүдэд нийт дуудлага мэдээлэл өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдээс 30 хувиар, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 42,2 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 15,4 хувиар, замын хөдөлгөөний ачаалал 60 хувиар тус тус буурч иргэд түгжрэл, сааталгүй замын хөдөлгөөнд түргэн шуурхай оролцлоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна