Цэргийн госпитальд гал гарч өвчтөнүүд угаартжээ
2017/02/13

Зэвсэгт хүчний нэгдсэн эмнэлэг буюу Зэвсэгт хүчний 029 дүгээр анги олны нэрлэж заншсанаар Цэргийн госпитальд өнгөрсөн долоо хоногт гал гарчээ. Тус эмнэлгийн шинэ барилгад үйл ажиллагаа явуулдаг Дотрын дөрөвдүгээр тасагт гал гарснаас үүдэн эмч, өвчтөн олон хүн угаарын хийд хордсон ажээ. Гэхдээ хүний амь нас хохироогүй, өвчтөнүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

Галын хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин