Улсын хэмжээнд 2015 онд 27757 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол 2016 онд 27167 болж 590-р буюу урьд оныхоос 2.1 хувиар буурсан байна.
Хэдийгээр гэмт хэргийн тоо буурсан боловч согтуугаар гэмт хэрэг үйлдэх нь өсчээ.
Улсын хэмжээнд 2015 онд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 5907 байсан бол 2016 онд 5520 болж 6.6 хувиар өссөн байна. Сүүлийн үед залуус архи согтууруулах ундаа хэрэглэж амь насаа алдах, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн золиос болох тохиолдол их байна.
Тухайлбал:
2015 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнөБ-нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан байхдаа иргэн Ж-тэй маргалдаж, түүнийг 2 удаа гараараа цохин, авто замын зорчих хэсэг уруу түлхэж унагасны улмаас хохирогч Ж-нь автомашинд дайруулж, нас барсан хэрэг гарсан.
Хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг, тус дүүргийн прокурорын газраас хянаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б нарт холбогдох хэргийг 2017 оны 02 сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд Б-г "хүнийг санаатай алсан" гэм буруутайг тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулан, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Б-ийн найз нар болох Х, М, Н, О нар нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө найз Б-г хамгаалах зорилгоор хэргийн болсон үйл, явдлыг мэдсээр байж, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 3 жилийн хорих ял оногдууллаа.
Х, М, Н, О нарт оногдуулсан хорих ялыг "Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамруулж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна