Би яагаад турахгүй байна аа?
2017/02/13

Турах тухай бодол тээдэггүй, турах хүсэлгүй эмэгтэй хүн гэж байдаггүй. Ер нь эрэгтэй хүнд ч илүүдэл жингээ хасах хүсэл их байдаг. Илүүдэл жингийн эрүүл мэнд, идэвхитэй амьдрал, нийгмийн хүрээлэлд үзүүлдэг сөрөг нөлөөг бид маш сайн мэднэ. Бас хэрхэн турах, жингээ хасах арга техник, хоолны дэглэм, хөдөлгөөн дасгал гээд мэдээлэл дуртай газраасаа хүссэн цагтаа авдаг. Гэтэл турахгүй л байдаг. Тэгвэл сэтгэлзүйн хувьд ямар бэлтгэл хэрэгтэй байдаг, сэтгэл санаагаа хэрхэн бэлдэж үр дүнд хүрч болох вэ?.

Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэг ингэж хариулж байна.

Надад үнэхээр турах хүсэл байгаа юу? Энэ асуултыг өөртөө шударгаар тавь. Яг үнэндээ тийм ч хангалттай хүсэл байхгүй учраас та нэг юм хийж эхлүүлээд л , дахин нэг зүйлийг туршиж үзээд л хаяад байдаг. Үнэхээр хангалттай, чин сэтгэлээсээ хүсч байгаа үед таниас ер бусын ХҮЧ гардаг. Тэр агуу хүчийг ашиглаж хүссэн ямар ч үр дүндээ хүрэх боломжтой байдаг.  Тиймээс өөрөөсөө тэр ХҮЧ-ийг гаргах хэмжээний хүсэл байгаа эсэхийг шалгаарай. Чин сэтгэлээсээ, бүр яс махнаасаа, юу ч зогсоож үл чадах тэр ХҮСЭЛ таньд байгааг шалгаад, хэрвээ хангалттай хүсэл байхгүй бол өөртөө тэр агуу хүслийг бий болгоорой. Өөрийгөө бас нэг зүйл дээр шалгаж болно. Хэзээ нэгэн цагт хийж чадсан ямар нэгэн зүйлээ бодоод үзээрэй. Та маш их хүссэн учраас түүнийг хийсэн байдаг.

  1. Өөрийнхөө бодол дээр төвлөр. Хэрвээ үргэлж “Турах юмсаан” гэж бодож явдаг бол та турахгүй ээ. “Би турах гэж байгаа, би турмаар байна” гэсэн бодлоор хоол идэх үед хоол буруу шингэдэг. Харин та өөрийн “Турна” гэсэн бодлоо “Жингээ нэмэхгүй байх” гэсэн бодлоор өөрчлөөд үзээрэй. “Турна” гэсэн үйлдэл хийдэггүй сөрөг бодлыг “Жингээ нэмэхгүй” гэсэн эерэг бодлоор соих үед таны сэтгэл санаа арай тайван болж асуудалдбодитоор хандаж эхэлдэг.
  2. Зоригтой бай. Та турахаар шийдэж ямар нэг арга сонгож авсан бол зоригтойгоор эхлүүл. Бүү ай, бүү эргэлз. Айдас, эргэлзээ нь хүнийг амжилтад хүргэдэггүй. Сонгож авсан арга дээрээ эргэлздэг тохиолдол маш их бий. Ямар нэг бүтээгдэхүүн сонгож авсан байлаа гэж бодоход түүнийгээ хэрэглэх үедээ элдэв эргэлзээ, айдаст автдаг. Сөрөг бодолтой хэрэглэж байгаа үед таньд ямарч сайхан бүтээгдэхүүн тусыг эс хүргэнэ.

За ингээд танд амжилт хүсье. Олон бүсгүйчүүдээс ирлдэг асуултад нэгтгэн хариуллаа. Та чин сэтгэлээ хүс, хүссэнээ хий, бүү ай, бүү шантар. Таньд амжилт хүсье.

https://www.facebook.com/agaanaa.manjaa?fref=ts

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин