Нууцлаг бүтээн байгуулагч Н.Батцэрэгийн хүү Б.Цолмонгийн нууц!

Их хурлын гишүүн олон боловч Н.Батцэрэг шиг даруухан “цэрэг” амьдралтай нь хэд билээ. Эднийх 4 хүүтэй өнөр бүл. Хөвгүүд нь барагтай бол хэвлэлийн дуран хараанд онилогддоггүй. Харин энэ удаад дунд хүү нь ээж, гэргийн хамт “Торго” шоунд зочлов. Б.Цолмон хэмээх энэ хархүү “Energetix” брэндийг эх орондоо гэргийн хамт нэвтрүүлж их хотынхныг энергийн соронзон чулуун ээмэг зүүлт, акссесуарт дурлуулсан. Гэм нь “Гоёл” наадмаас өгсүүлээд томоохон арга хэмжээг брэндээрээ ивээн тэтгэсэн ч цагаа тулахад тайзан дээр гардаггүй нууц ноёнтон. Топ Пүүжээгээс авахуулаад загварынхан, “Харанга”, “Никитон” тэргүүтэй рок попчид тус брэндийн үнэнч хэрэглэгч. Саяхнаас Италийн гар урлал “Daniel Vior” брэндийг залуу хосууд зөвхөн VIP байдлаар хүргэлттэй зарж эхэлсэн нь хотын гангачуудыг хуйлруулж буй гэнэ лээ. Бизнес хатагтай нар, дуучид, хуурчид ихэд өргөнөөр эл брэндийг хэрэглэх болсон нь төдөх юмгүй л олны анхааралд аваад ирлээ л дээ. Б.Цолмон хүү үүгээр зогсохгүй “Дөрвөн улирал” хэмээх сүрлэг хаус Бэлхэд сүндэрлүүлсэн бөгөөд тансаг нүсэр хотхон энэ шавилхан залуугийн бүтээн байгуулалт гэдгийг мэдсэн хүмүүс алмайрдаг юм билээ. 


Ердөө 30 шүргэх насанд хэд хэдэн брэндийг зах зээлд нэвтрүүлсэн шинэ залуу бизнесмэн хүүгээ аав нь ёстой өндгөө дарсан тахиа шиг олны нүднээс нууж л дээ. Үлгэр жишээ хөдөлмөрч залуу гэр бүл цаг үетэйгээ хөл нийлүүлэн урдахаа нямбай хийсээр эрхгүй цаг нь ирж гарч ирлээ. Юм юм гарахаар сүйхээтэй элдэвтэй хосууд энэ удаад ээжийгээ баярлуулж явна. Харин өрхийн тэргүүн Н.Батцэрэг тэгтлээ нийтийн арга хэмжээнд саатдаггүй даруу хүн дээ. Ёстой нэр шигээ цэгцтэй улс төрчийн ийм нэгэн цэгцтэй хүү цахиур хагалж байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • сайн ээж
    Ийм сайхан өсөн чадваржиж яваа залуу үеэ бид зоригжуулж,бид дэмжихгүй юм бол монгол гэж аархах ямар хэрэг байгаа юм бэ.Мөхөх гээгүйл юм бол хүн хүнээ хайрлаж,амжилттай яваадаа баяр хүргэж сурцгаая.Муу муухай зүйл бичихээсээ өмнө өөрөө хэн бэ гээд бодоод үзээрэй.
    2017 оны 02 сарын 18
  • зочин
    захиалгаар бичүүлсэн юм шиг санагдчихлаа.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • zochin
    exner ny aimaar uitgartai xartstai yum naad shubaa bitgii oms gej zobloy
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Unshigch
    Ойн цэвэрлэгээний мөнгө сайн туусан гар энэ чавганц царайт гэсэн ш дээв
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин
    Батцэрэг 1996 онд хөдөөнөөс УИХ-н гишүүн болж УБ хотод ирсэн. Тэр үед улаан хацартай байсан авгай нь бүр хотын цонхигор дэгжин авгай болжээ.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Kkkk yu ch gehev
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • хуху
    4 улирал энэ залуугийх юм уу..тийм байхаа аргагүй л түүхий дутуу тооцоогүй хийгдсэн төсөл байлээ, залуу хүн алдаагаа бүү давтаарай
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин
    ehner ni bishee eej ni. ayugui zaluu haragddag yum
    2017 оны 02 сарын 13
  • Зочин
    АН-ын дуракуудаас арай гайгүй нь БАтцэрэг байх шүү
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • танил
    эхнэр нь ямар аймаар гунигтай харцтэй юм бэ
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      ehner ni bishee eej ni. ayugui zaluu haragddag yum
      2017 оны 02 сарын 13
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • сайн ээж
      Ийм сайхан өсөн чадваржиж яваа залуу үеэ бид зоригжуулж,бид дэмжихгүй юм бол монгол гэж аархах ямар хэрэг байгаа юм бэ.Мөхөх гээгүйл юм бол хүн хүнээ хайрлаж,амжилттай яваадаа баяр хүргэж сурцгаая.Муу муухай зүйл бичихээсээ өмнө өөрөө хэн бэ гээд бодоод үзээрэй.
      2017 оны 02 сарын 18
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025