Зураг дарах гэж яваад осгож нас баржээ
2017/02/13

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар Улаанбаатар хотын харьяат иргэн Г /30 настай, эмэгтэй/ 2017.02.10-ны өдрийн 15:00 цагийн үед Уул руу зураг авна гэж яваад сураггүй болжээ.

Онцгой байдлын албан хаагчид 2017.02.11-ний өдрийн 00:00 цагт дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын Урд энгэр гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олсон байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин