Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-аас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баталсан цагаачлалын хоригийн тухай ташаа мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд “Ард түмнээ гадаад үндэстнүүдийн террорист халдлагаас хамгаалах” Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай уялдан гарч буй аливаа цуу яриаг Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны зүгээс залруулж байна. Монгол улс нь энэхүү зарлигт тусгайлан дурдсан долоон орны нэг биш юм" гэжээ.

Сэтгэгдэл байхгүй байна