Хонь - (3/21-4/19)
Хүчтэй энергитэй өдөр тул идэвхитэй үйл ажиллагааг шаардана. Янаг амрагийн харьцаа шинэ түвшинд гарч амрагаа илүү сайн ойлгох болно. Сэтгэл санаагаа тайван байлгахгүй бол бие өвдөнө. Хэт ядрах нь эрүүл мэндэд муу тул салхинд гар, спортоор хичээллэ.

Үхэр - (4/20-5/20)
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэ, эд зүйл худалдан авахаар төлөвлөсөн бол ав. Бусдаас тус дэм, санал зөвлөгөө авах шаардлага гарвал нэрэлхэх хэрэггүй.
Ихэр - (5/21-6/21)
Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Гэртээ хайрттайгаа байх нь аз жаргал гэж бодно. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс томилолтоор буюу ажил хэргээр алс явна.
Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Та сайн танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ. Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.
Арслан - (7/23-8/22)
Танин мэдэхүй, мэргэ төлгийн өдөр. Өнөөдөр бүхэл төрлийн засал ном хийлгэх, сүм хийдэд очиход ээлтэй. Буруугаа хүлээх, мөргөл залбирал үйлдэхэд үр дүнтэй. Аливаад хөнгөн хуумгай шийдвэр гаргахаас зайлсхий. Оюуны хөдөлмөр эрхлэгсэд үр бүтээлтэй.
Охин - (8/23-9/22)
Сайтар амарч, эрч хүчээ нөхөж авах өдөр. Гэр бүлийн хүрээнд, тайван орчинд өдрийг өнгөрөө. Ажил мэргэжлийн асуудлыг сайтар нягтлан байж, шийдвэр гарга.
Жинлүүр - (9/23-10/22)
Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.
Хилэнц - (10/23-11/21)
Аливаад ухаалаг хандах өдөр. Таныг муу юманд уруу татах явдал гарч магад. Бусдын нөлөөнд бүү ор. Гэр орныхоо ажилд санаа тавьбал илүү үр дүнтэй. Ааш зангаа хянах нь амаргүй байж мэднэ.
Нум - (11/22-12/21)
Сайтар амарч, эрч хүчээ нөхөж авах өдөр. Гэр бүлийн хүрээнд, тайван орчинд өдрийг өнгөрөө. Ажил мэргэжлийн асуудлыг сайтар нягтлан байж, шийдвэр гарга.
Матар - (12/22-1/19)
Ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах өдөр. Ахмад настан, аав ээжтэйгээ уулзаж, санаа тавихад ээлтэй. Хүүхэд насны зуршлууд таны үйл хөдлөлийг тодорхойлио. Шинээр ажил төрлөө төлөвлөхөд сайн. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээг ажил төрлөөс ангид авч үзээрэй.
Бумба - (1/20-2/18)
Орон гэрээ тав тухтай болгоход илүү анхаарч, эвдэрч хэмхэрсэн зүйлээ сэлбэж янзал, мөн тавилгаа өөрчил. Мөн гэрийнхэндээ ямар нэгэн амлалт өгсөн бол түүнээ биелүүлэх цаг хэдийн болжээ. Хэрвээ та ганцаараа амьдардаг бол садан төрлийндөө зочил, удам судрын харилцаа холбоогоо бэхжүүл.
Загас - (2/19-3/20)
Ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах өдөр. Ахмад настан, аав ээжтэйгээ уулзаж, санаа тавихад ээлтэй. Хүүхэд насны зуршлууд таны үйл хөдлөлийг тодорхойлно. Шинээр ажил төрлөө төлөвлөхөд сайн. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээг ажил төрлөөс ангид авч үзээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна