БОАЖЯ-ны албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж байгаа юу?

Нэг яамны газрын дарга нар авилга авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твиттерээр жиргэсэн байна. Тэрбээр "Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авилга авч байгаад баригдаж, АТГ-ын залуучуудад баяр хүргье" гэжээ. 

Харин энэ тухай АТГ-аас тодруулах гэсэн боловч одоохондоо ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тодорхой албан тушаалтнууд бололтой.  Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөл хариуцсан хүмүүсийг 72 цагаар саатуулсан сураг байна.

Юутай ч хэргийн талаар эргэн мэдээлнэ.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025