Энэ сарын эхээр Орхон аймагт нэгэн гэр бүлийн дөрвөн гишүүн осгож, нэг нь нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн гэр хорооллын алслагдсан багт зуны “амбаар”-т гурван хүүхэдтэй эмэгтэй осгосон байдалтай олджээ. Хэрэг гардаг өдөр ээж нь гурван хүүхдээ дагуулан зуны галлагаагүй сууцанд очсон байна. Улмаар ээж нь осгож нас барж, харин долоон сартай, хоёр настай, таван настай хүүхдүүд осголтын зэрэгтэйгээр аймгийн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор хоёр болон таван настай хүүхдийн биеийн байдал сайжирсан бөгөөд долоон сартай хүүхдийн биеийн байдал муу хэвээр сэхээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Medee.mn
Сэтгэгдэл (1)