Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2016 онд шүүхээр шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийг өмнөх онтой харьцуулсан судалгаа хийжээ.
Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 онд 20 хэрэгт 39 этгээд шийтгүүлж байсан бол 2016 онд 15 хэрэгт 24 этгээд шийтгүүлж хэргийн тоо 5 буюу 25 хувь, шүүгдэгчийн тоо 15 буюу 38 хувиар буурсан байна. Хэргийн ангилалаар авч үзвэл 2 буюу 13 хувь нь хүнд, 12 буюу 80 хувь нь хүндэвтэр, 1 буюу 7 хувийг хөнгөн хэргүүд эзэлж байна.
Харин хэргийн зүйчлэлийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан 6, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан 4, 215 дугаар зүйлийн 215.2-д заасан 1, 147 дугаар зүйлийн 147.2-д заасан 1, 98 дугаар зүйлийн 98.1-д заасан 1, 145 дугаар зүйлийн 145.3-д заасан 1 хэрэг тус тус шүүхээр шийдвэрлэгджээ.
Сэтгэгдэл байхгүй байна